Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-VI боть

   2021-06-28 11:02        236

 "Монгол Улсын Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”-ийн зургаадугаар ботийг эрхэм уншигч Танаа толилуулж байна. Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нь олон нийтийн хүртээл болсноор судалгааны чухал хэрэглэгдэхүүн болж, хуульчид мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, жишиг тогтооход ач холбогдолтой

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2021 ОНЫ I УЛИРЛЫН ДУГААР ГАРЛАА

   2021-05-21 07:41        380

    Энэ удаагийн дугаараар байгалийн баялгийг ашиглах, зохиогчийн эрхийн зохицуулалт, гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд мөрдөн шалгах нууц ажиллагааг ашиглах, мөн ерөнхийлөгчийн хоригийн талаарх эрх зүйн зохицуулалт, практикийг судалсан судлаачийн өгүүлэл, нийтлэлийг онцлон хүргэж байна.   Мөн шинээр томилогдсон шүүгчдэд дэмжлэг

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТАЙЛАН 2020 ХЭВЛЭГДЛЭЭ

   2021-03-05 13:31        493

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.9-д заасныг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны болон шүүн таслах ажиллагааны 2020 оны тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах, бүх шатны шүүхэд хүргүүлэхээр эмхэтгэн хэвлүүллээ. Эмхэтгэлийн нэгдүгээр хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тайлан,

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Г.Совдын нэрэмжит шилдэг өгүүллийн шалгаруулалт боллоо

   2021-03-04 04:10        205

 Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Судалгааны төв, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт,

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2020 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

   2020-12-31 09:04        585

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, судлаач, уншигч та бүхэнд "Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2020 оны 4 дүгээр улирлын дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаараар Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгчдээс

ДҮРСТ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ